Chingis Khaan
Бичсэн hishig , 9 сарын 27, 2007
Бүлэг Содон бvтээл | 6 Сэтгэгдэл »
Бичсэн hishig , 9 сарын 25, 2007
[kml_flashembed movie="http://media.imeem.com/m/afW290jnXA" width="300" height="80" wmode="transparent" /]
асар таалагдлаа vг ая, бас єєрєє ч их гоё дуулсан байна шvv!
Яг одоо дуулж байна чамдаа би хайраа дуулж байна
Шєнийн сарны доор намайгаан иртэл хvлээгээч
Цэцэгс яаж дэлгэрдгийг дурлал яаж нисэн ирдгийг
Дуулах дууны минь аялгуу бvхнээс мэдэрч байна уу хайрыг чи минь …
Бүлэг Дуу хєгжим | Сэтгэгдэлгүй »
Бичсэн hishig , 9 сарын 24, 2007
янзан бvрийн мэссэж цочтол ирээд …сэтгэл санаагаар далийсан єдєр байх чинээ. Харин удахгvй мгл явна гэхээр сайхан байна шvv. нээрээ єнєєдрєєс єєрєє багшилах шаардлаггvй болсон, хоёр туслах багштай болцон vнэн аятай байна. Гэхдээ бичкээн 5 настангууддаа хичээллээ vргэлжилvvлнэ. тэд маань асар хєєрхєн шvv бид хэд хоорондоо ойлголцох гэж их юм болноо Тин тин мгл хэл сурч байгаа гэсэн тэгсэн чинь єчигдєр багшаа би халууцаж байна гэдгийг :багшаа би халуурчийнаа гэж далийж хайр хvргээд.Бас Чэн чэн 5 настай мєртлєє veйинхнээсээ биеэр жижигхэн 3настай хvvхэд шиг харагддаг, тэгсэн єчигдєр бас духан дээрээ єєртэйгээ адилхан инээсэн хvvxдийн зураг наачаад хичээлд ороoд байгаамдаа авчих гэхээр авахгvй гэж далийгаад хэ хэ хэ ёстой хошин шогтой юм боллоошд. за за ингэсгээд ээжтэйгээ хамт хоолоо хиж идийдоо.
Бүлэг Тэмдэглэл | Сэтгэгдэлгүй »
Бичсэн hishig , 9 сарын 24, 2007
Зуныг мартcан зурвас
Хатанзаяа бvсгvй Ноднин жилийн зунаар жолооныхоо vнэмлэхийг, шинэхэн машиныхаа тvлхvvртэй хамт гардаж аваад удаагvй байсан vе билээ. Амралтынхаа єдєр Хатанзаяa найз бvсгvй Дэлгэрмаагийн хамт тэрэлж амралт руу замд гарав. Тэд 22ын товчоог єнгєрєєд зам зуур хэсэг зогсож амрахаар шийдээд машинаас бууцгаав. Бvсгvйчvvд замын хажуугаар ургасан цэцэгсийг хараад машинаас буухдаа хаалгаа хаасангvй. Тэгтэл хаанаас ч юм хурдтай давхиж явсан зил 30 машин Хатанзаяагийн шинэхэн машины хаалгыг хэмх хамаад зам зууран хvчтэй тооромслов. Хатанзаяа амаа даран хэсэг алмайран зогслоо. Дэлгэрмаа харин :яаанаа Заяаа машин чинь, чиний машин будаа болчлоо шдээ гээд хоолойныхоо тэнхээ мэдэн орилов. Тэгтэл цаанаас зил 30 машины танхай жолооч ууртай нь араггvй том том алхан ирж харагдана. Хоёр бvсгvй машинруугаа гvйлдэн очиж хэмхэрсэн хэсгийг нягт шалгаад зил 30 машины жолоочийг ууртай угтаж авцгаалаа. Жолооч хархvv эвдэрсэн машинруу ч харсангvй ууртай ширvvн дуунаар замд зогсохдоо хаалгаа хааж байхад яадгийн хvнд гай болцгоогоод муусайн хvvхнvvvд гэж хэлээд хоёр бvсгvй руу нэрийнхээ хуудсыг сарвайн авто засварын газар одоо хvргээд оч би харин хамт явж чадахгvй цаашаа явах ажилтай гэх нь тэр. Дэлгэрмаа чамд яаж итгэхийн хуурамч нэрийн хуудас ч юм билvv хvний машин дайрчихаад бас зугтах санаатай ямар зальтай залуу вэ чи! цагдаа дуудаж шийдвэрлvvлнэ гэлээ. Жолооч тэгвэл єєрсдєє л мэдэцгээ хаалгаа хаагаагvйн та 2-ын буруу болж таарах байхдаа надад хамаа алга гэв. Заяа хархvvгийн гараас нэрийн хуудасыг шvvрэн авч за тохирлоо бид одоо очно Дээгий машиндаа суу явъя. Жолооч гуай та харин хаалгыг минь авчираад єгчих гvй юу? гэв. Хархvv яарангуй том алхалан хаалгыг нь арын багажанд хийж єгєєд тэд салцгаалаа.
Хоёр бvсгvй засварын газар машинаа хvргэж єгчихєєд урамгvйхэн гэртээ харьцгаалаа.
vpгэлжилнэ
Бүлэг Уран зохиол | 1 Сэтгэгдэл »
Бичсэн hishig , 9 сарын 24, 2007

Бодолд автахдаа
Бороон дундуур алхмаар
Бороо орохдоо
Бодлийг минь уншмаар…
×××
Цэцэгсийн дэлбээг
Цэнгэг дулсууд ундаална.
Бүлэг Бүлэггүй | 3 Сэтгэгдэл »
Бичсэн hishig , 9 сарын 13, 2007

Бүлэг Яруу найраг | 5 Сэтгэгдэл »
Бичсэн hishig , 9 сарын 13, 2007
ЖАНЧИВДОРЖИЙН ДАШЗЭГВЭГ 《《ЦЭЦЭГ НЯЛХАРСАН ЗУН》》
Дэнсмаагийн нойр хулжив. Єрхний хошуу эргvvлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлvvн vнэр сэнгэнэж, бvгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнvvчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн ємнє Гvнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагvй ханхар цээжтэй Гvнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бvсгvй єєрєєсєє хол ах санагдах эрээс ичингvйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа. Жаахан бvсгvй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж євсєн дотор зvv гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гvнсэнг явсан хойно хєгшин тєгцєгvvдтэй эгнэшгvй сайхан санагдахад учиргvй нvvр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битvv мєрєєсєх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар болов. Хурим хєлтэй єнгєрч, амьдрал буулгаа хvзvvнд нь углаж зvтгvvлэхдээ хуримын єдрvvд шиг байсангvй. Гvнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нєхєр нь наргиж хэсээд явдаггvй ч эзгvйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи єрх хєвсєлзvvлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын ємнє тэднийд саахалтын нь хархvv ирж билээ. Дэнсмаа Гvнсэнд хавтага шаглаж суув. Хархvv дvрсгvй алаг нvд эргэлдvvлж “Чи Гvнсэнд очих нуу. Тэрнийг нvд ирмэхэд л хvvхнvvд хєлєє хугалчих алдах юм даа” гэж гоочлов. Дэнсмаа єєртєє нийцсэн эгдvvтэй аальгvй зангаар жуумагнаад, “Чи юугаар дутаав. Эхнэр чинь чамд євдєгєє тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгvй байна уу” гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархvvгийн хор буцалж, “Чи хvнийг хэлэлтгvй. Би цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий” гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархvvг тонгорог шиг харцаар эсгэж, ‘:Єєрєє унасан хvvхэд уйлдаггvй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз” гэж шаралхан дайрчээ. Дэнсмаа холбоо сvлбээгvй хvнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангvй. Харин амаа асуулгах шиг санагдсан нь нєлєєлж, нєхрєє гашуун vгээр єдсєн ааш гаргахад Гvнсэнгийн царай барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ
Хадмууд нь бэрээ ємгєєлсєнгvй. Шєнє нь Гvнсэн эхнэрийнхээ дал мєрийг даган гvрийсэн улаан горивыг хараад, “Муу хvvхнээ арай хэтрvvлчихэж vv дээ. Ахиж гар хvрэхгvй ээ. Цухлын мунхагаар ..” гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгуй, энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нvурээ цээж рvv нь наажээ.
Маргааш нь энэ тухай ор тас мартав. Хавар Дэнсмаа нярайлж, ганцаардах уйдах зав зайгvй болов. Гvнсэнгийн хэзээний тэнэмэл хvvхэмсэг зан, єрх толгойлсон эрийн дороос ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ єєд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ. Ингэж Гvнсэнгийнх гэдэг айл нэр цєвгvй голомтын утаа боргилох авай…
Нохой боргоод чимээгvй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нєхрєє дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Yнэндээ бол ”Нєхєр чинь Алтанцэцэгийнд байна” гэж ховлож шивэгнэсэн хэрэг. Морьтой хvн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нєхрийнхєє унаж явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гvнсэнг ирэхэд цай хоолы нь халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Yvд рvvгээ харж, чимээ чагнан хэсэг хvлээлээ. Морь гэр шєргєєхєд гайхаад гарав. Хvргэнийхээ хаяаг бараадан айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нємєрчихсєн ирж явав. Нєхрий нь морь аргамжааны чєдрийн алгыг таслаад хvрээд иржээ, Эх нь замдаа зогсоод
- Гvнсэн ирээ юу гэв.
- Ирсээн… гэж Дэнсмаагийн хоолой зангирав. Эх нь бєгшvулсээр цааш явлаа. Дэнсмаагийн зvрх рvv зангууны ясан єргєс шивэх шиг болж, шимшрэн харанхуйлаад нvдний нь аяганд нулимс бvрхэн эхийнхээ барааг харахыг болив. Гэртээ орсон хойноо ямар ч зорилгогvй хvvгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсаа арчихаар орныхоо толгойг тэмтрэн гартаа таарсан даавууг авч, нvvрэндээ наахад, нєхрий нь угааж амжаагvй цамц таарчээ. Танил дотно хєлсний vнэрт сэтгэл улам уярч удтал шуналтай энхрий
vнэрлэв. Нєхрєє бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч. єглєє улс амьтны нvдэн дээр айлаас эмээлээ vvрэн гарч шившигээ хутгахыг нь сэхээрээд, бусдын ємнє нvvр нь тvлэгдэх шиг халуун оргив Хvv нь бєх бат унтжээ.
Дэнсмаа ханын толгойноос бvтэн чєдєр аваад морио ногтлон зайдан унаад, сартай хєндийг зvсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа. Шєнє дєл єнгєрчээ.
Зуны шєнє богинохон аж.
Дэнсмаа нєхрийнхєє морийг аргамжчихаад их хэрэг бvтээсэндээ сэтгэл амарч, ардаа хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадталаа гvйлээ. Хvvхэн айлын аргамжийг олох гэж хайгаагvй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад морио аргамжиж орхижээ. Цэцэг нялхарсан шєнє санж.
Дэнсмаа буцах замдаа хvvхэд шиг дvрсгvйтэн салаалж сvлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шvvдэр шимэх цэцэгсийн дэлбээнд, “Алтанцэцэгээ нохой хорь” хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг анзаарсангvй. Сар сvvн гэрлээ самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд vvр шарлав. Хvvгээ нойрмогоор нь хєхvvлж, vс гэзгээ янзлаад, даргилж хєєрсєн цайныхаа дээжийг авч цацал єргєхєєр гарвал, цацал мялаасан сvvн замаар Гvнсэн ирж яваа нь харагджээ. Дэнсмаа нєхрєє таниутаа анх танилцсан vеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин тvгшиж орхилоо. Гvнсэн морио тавьчихаад эмээлээ гэрийнхээ баруун хєлийн хананд шондож босгов. Унинд хавчуулсан тасархай чєдєр Гvнсэнгийн нvдэн дээр могой шиг атирч харагдана. Дэнсмаа цай аягалж барив. Хоёулаа гадны таньж мэдэхгvй улс шиг бишvvрхvvхэн сууж уруулаа нээж болохгvй юм шиг дуугvй цайлаад дараа нь Гvнсэн гарч шар цєрхлєєд тэрэг хєллєлєє. Дэнсмаа нєхрєє тvлээнд явах нь гэж бодоод дуртай шариванг нь єрємтэй хавсарч боогоод гарлаа.
- Тvлээнд явах нь уу гэхэд Гvнсэн Дэнсмаагийн гараас замын хvнсээ авч, шанх руу нь сул унасан vсийг зориг муутай илээд,
- Энэ айл гал алдвал Гvнсэнтэй, унд цайгvй бол чамтай холбоотой биз дээ гэлээ. Тэрэг хєдєлж, дугуй чихран эргэлээ.
1994.1.15-28
Бүлэг Уран зохиол | 2 Сэтгэгдэл »
Бичсэн hishig , 9 сарын 13, 2007
ЖАГДАЛЫН ЛХАГВА 《《ХАЙРЫН ЗУРВАС》》
Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.
Анхны хайр минь хєвєнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин тvрийд шальгvй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.
Би завсарлага бvхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бvхэн дээр боловсруулан суудагсан. Тvvний ангийнхан дээр очиж байхын тулд мєн ч олон хvvхдийн гэрийн даалгаврын тоог бодож єгсєн дєє.
Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мєн ч олон гардагсан. Нэгэн шєне ангидаа би тvгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ.
Лааны гэрэлд цаасны єнгє шарланги, миний сэтгэл тогоотой сvv шиг дэврэн, анхны хайр минь єрєм шиг ариухан байжээ.
Сурагчийн эмзэгхэн vзэг хайрын vгийг итгэлгvйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг vл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шvvрэн авч базчихаад хєлийн чимээ тасарсан хойно, дахин єєр цаасан дээр бичиж байлаа. Тийнхvv шєнєжин бичсэн илгээлтээ євєртєлчихєєд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дєрвєлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан тємєр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мєч бvхэнд ухаарч байсан. Тvvнийг гардуулах эвтэй мєчийг хvлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд: трамплин дээрээс л vсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан шийдвэр эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин єнгєрєх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хєндий байсныг тэгэхэд л би гадарласан.
Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гvйх шахам булан тойрсон, би сургуулийн vvдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэлгvй зогссоор байлаа.
Маргааш нь дєрєвдvгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрын номыг гуйгаад эгvvлэн авчирч єгєхдєє их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гvйлдэнэ.
Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дєрєв нугалсан дэлбээ цаас нvднээ тусав. Тvvнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хvндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цvнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зvрхний цохилт тvргэсэн хацар улайж, хуучин муу цvнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдvй мэт хvлээв. Хичээл тараад хамт явдаг хvvхдvvдээс албаар хоцорч ганцаар дєлєн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан vзлээ. Дэлбээн цаасны голд “10б-ийн тэнэг. Дахиад єгвєл багшид хэлнэ дээ” гэж нямбай нь аргагvй бичээд нэрээ ч тавьсангvй. Би єндийн сууж зам руу харлаа. Нєгєє аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хvvхэн тємєр замын инженер залуутай хєхрєлдєн явна. Олигтой ч хvvхэн биш л байна. Харин муу хуучин цvнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нєгєє зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зевхєн “106-ийн тэнэг” гэдэг нь vлдэв. Би туvнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зvйл маань их л хатуу байлаа. Тvvнийг зєєлрvvлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор байв.
ЭВЭР
Алтайн хvрэн цохионы нємерт хавсаргатай едєр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хєрвєжин торниж: шєрмєс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг vл мэдэн хаданд хааяа vрчихээд л ээвэр газар тагшин тоглож сvрэг даган тачигнаж явах бєлгеє. Удахгvй арьс загатнахаа болиод євдєж эхлэв. Євдєх нь євчин биш зvгээр л нэг хvлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хvнд дээд газрын шийд ирж єгєхгvй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь vс халцарч арьс нимгэрсээр хоёр хєєрхєн эвэр цухуйв. Энэ vеэс л ишиг тэх болох гэж байгааг там тvм гадарлан урт сvрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бvрийдээ тугалмай нь бяджаагvй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л єдрийнхєє талыг сэтгэл гунин єнгєрєєх болжээ.
Шvдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод vзvvр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон тєє эвэр, эцэг тэхийн таван тєє эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоо; эдvгээ бор халиун сvрэгтээ эхний дєрєвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шvдлэн ямаанд багадахааргvй байр суурь боловч сvрэг тэргvvлэх хvсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана
Нэгэн єдєр янгирын сvрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шvдлэнг туурай гvйцэд хатаагvй юм хэмээн хамгийн хавцал талаас нь тvшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн vзvvрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дvйрээд уурандаа эргэж эхийн бєєр лvv сэжив. Санаандгvй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч vгvй: ичсэн ч vгvй гэмшсэн ч vгvй гагцхvv яах гэж тэр хєгшин зєнєг цувж явалгvй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чєлєєтэй болсонд баярлаж бєлгєє
Эхээ ольсон эврийн vзvvрт арьс vл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангvй.
Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр єєр эвэртэй байх нь сvргийн тэргvvний сvр хvчинд сайнгvй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.
Хоёр жил єнгєрлєє. Дахиад хоёр тэх ногоон мєнгєний золиосонд одож, бор халиун сvргийн тэргvvнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч тvvнд тэргvvн болохын хvслэнгээс єєр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нєгєє дотогшоо дугуйрсан эврийн vзvvр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж євтгєх болов. Тэгснээ арьс цоороод цус шvvс гоожиж ялаа батгана салахаа болилоо.
Залуу янгир дэндvv хурдан ургаж байгаа эвэр хайр найргvй довтолгох цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдавч эвэр хэдvйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж: эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад …? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу vл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгvй євдєхийн манан дотор “яагаад” гэсэн асуултын хариу тєєрсєн янзага шиг сvvтийвч бие нь vл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л “Миний эвэр буруу ургажээ” гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд vvрд замхарсан нь шувуу суунгуут vргэн нисэхийн адил бєлгєє
БИД ЯЛАВ
Євгєн Дэндэв сvvлийн арваад жил бараан зах орсонгvй Єнєєдєр л чавганцаа vглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их єєр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан тєгрєг авах юм. Хашаанд ороход л арван тєгрєг, чавганцын нь єгсєн мєнгєний тал нь тэгсхийгээд л алга болно. Хvн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан єргєж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хєлтэй хєлгvй явсаар захын тєвд орчихов. Тэнд vгvй юм гэж алга, євгєн гадаадад очсон юм шиг л vvнийг ч єлийж. тvvнийг ч бєхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгvй хадаас, хаалганы замган тvгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь “Бид ялав” медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндvv гялгардсан зvйл байлаа. Євгєн хоёр дайнд оролцсон, “Бид ялав” медаль нь орон нутагт тєєрсєєр єєрт нь очоогvй, харин сэлэмт морьтон бvхий “Халх гол” тэмдгээ ямагт зvvж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагvй євгєн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хvний гарт оруужин гэхдээ мєнгє хvрвэл єєрєє худалдаад авчихъя гэж бодоод нєгеє лангууг хайсаар эргэн ирэв.
- Энэ тэмдэг ямар vнэтэй юм бэ? гэж євгєнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хєх залуу хяламхийн харснаа дуугарсангvй. Євген єєрт байгаа 800 тєгрєгийг бэлнээр гарган харуулж
- Алив наад тэмдгийг чинь би авья
- Тєгрєгєєр єгєхгvй ээ!
- Тэгээд юугаар єгєх юм бэ?
Ийнхvv ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг євч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хvмvvс чанга чанга дуугаран явснаа мєнєєх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой євгєн нєгєє тэмдгийг зааж юм хэллээ. Yнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хєх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10 - ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч тvрийвчээ гаргаж 10 доллар єгєєд нєгєє тэмдгийг авч хєдлєв.
Дунд зэргийн насны нэгэн япон нєгєєх тэмдгийг энгэртээ зvvгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв “Уг нь бид ялсан юмсан” хэмээн vглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны vvдэнд ирсэн байлаа. Тvvнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хvсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан тєгрєгєє хураалгаад буцаж явахдаа “Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь vнэн, ногоон мєнгєтэй явж ирээд тэд ялах гэж vv?” хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгvй замын турш хилэгнэсээр явлаа.
copy www.setguul.mn
Бүлэг Уран зохиол | Сэтгэгдэлгүй »
Бичсэн hishig , 9 сарын 13, 2007
Майкл Жексоны хувь заяа, эрүүл мэндээ хөнөөсөн түүхээс…
Тэрээр олон жилээр нүүрэндээ мэс засал хийлгэж одоо бараг хүний дорд болж цэл залуугаараа жагсаалаас гарч байна. Дэлхийн сая сая хүмүүсийн хайр бахархлыг татсан энэ хүн мэс засалчдын элдэв зөвлөлгөөнд орж хамартаа мэс засал хийлгэснээр хүний дүрсээ алдаад зогсохгүй санхүүгийнхээ олон зөвлөгчдөөс болж дампууран өөрийнхөө дуртай хайртай
зарахад хүрсэн билээ. Өнөөдөр Монголын охид хүүхнүүд гоё болох гэж гоо засалчдын ангуучлалд орж эхээс заяасан эрүүл мэндээ хөнөөхгүйн тулд Майкл Жексоноос сургамж аваасай гэж энэхүү дэндүү сургамжтай өгүүллийг нийтэлж байна.
1979,21 настайдаа
Байгалиас заяасан өөрийн дүр төрх бүхий Майкл Жексон . Тэрээр бүр таван настайгаасаа дуулж, 11 настайдаа супер од болж амжсан байлаа. Түүний олон дуу хитэд тэргүүлж Майкл өөрийн гэсэн хөрөнгөтэй болж амжсан үе.
1984,26 настайдаа
Thriller дуу нь ид хит болж байсан энэ үедээ Майкл хамраа яльгүй нарийсган , хөмсгөө засав. Хүмүүс түүний нүүрэнд гарсан өөрчлелтийг анзаарч эхлэв. Зарим хар хүмүүс Микийг Африк гадаад байдалтайгаа эвлэрч чадахгүй өөрийн хамраа цагаан мэт болгосон гэж ярьж байв. Гэсэн ч тэр маш царайлаг байв. Тэр олны дунд нүүрний баг өмсдөггүй, бусдыг дагуулам сайхан инээмсэглэдэг байлаа. Хитүүдийг тэргүүлсээр, олон тоны бичлэг, гэрээ хийж, хүмүүс түүний Thriller-г авахын тулд өглөөний 1 цагаас эхлэн оочерлодог болов.
1985,27 настайдаа дахин хамартаа мэс засал хийлгэн, нүдээ тойруулан байнгын шивээс хийлгэв. Тэр гахйалтай зүйлүүдийг хийж, хүүхдийн буянт байгуулагуудад тусалж, дэлхийг эдгээх сан байгуулан “We are the world” хэмээх алдарт дуугаа Африкийн хэлмэгдэгсдэд зориулан хамтран бичсэн.
1987, 29настай
Хүмүүс түүний л тухай ярьж, хэвлэл даяар түүнийг бичиж байлаа. Тэр хамраа дахин янзлуулав. Энэ үедээ гэнэт хацрын ястай болов. Жил хагасын дотор түүний арьсны тал нь какао мэт өнгөнөөс хэвлий мэт цагаан өнгө рүү шилжив. Одоо тэр хөмсөгөө засуулав.
1991.32настай
Арьс нь цайсаар, Өөрийн хүмүүс нь түүнийг арьсны өвчин туссан хэмээн тайлбарласаар. Хүмүүсийн дунд зөвхөн Америкт л хар төрөөд дараа нь цагаан эмэгтэй болж болно гэсэн хошин яриа тархав. Үнэндээ тэр өөрийн эгч La Тоуатай дэндүү адилхан болжээ.
1993, З6настай
Тэр дахин будлиант байдалд оров. Дүр төрх нь яг л өвлийн самраа нөөцөлж буй хэрэм мэт. Олон удаагийн мэс заслаас үүдэн түүний хамрын үзүүрийн эд эс гэмтэж тэр хиймэл хамрын үзүүр өмсөж явдаг болов. Мөн хүүхэд хохироосон хэрэг илрэхэд нь түүнтэй гэрээ байгуулсан спонсорууд Pepsi, LA Gear болон бусад дууны гэрээ цуцлагдав. Энэ үед нь бодит байдлыг хөндсөн асуулт тавихад тэрээр нулимс унагахын даваан дээр хариулж байв.
1997, 38 настай
Архичин нэрийн эзэгтэйн дүр төрх
Мики хиймэл хацар хийлгэсэн бөгөөд гэнэт зүүн хацаргүй болж хамар нь эвгүй хэлбэртэй болсноор энэ удаа түүнийг арьсандаа юу хийлгэснийг хэн ч тааж чадахгүй болов. Хүмүүсийн дунд түүнийг Diana Ross болж хувирлаа гэсэн яриа тархав. Мики өөрийгөө этгээд харагдаж байна гэж бодохгүй байгаагаа, хүмүүс түүнийг анхааралынхаа гадна орхиостой гэж хүсч байгаагаа үндэсний телевизээр мэдэгдэж байлаа.
1999, 40настай
Дахин шинэ хацартай болов. Мөн жижиг хамар. Түүний эрүүний хурц өнцөгнүүд аль хэдийнэ алга болжээ. Илүү зууван төрхтэй болов.
2000,41 настай
Түүний эрүү инчээр урт болов. Тэр зовхио дээш татуулан Дорно зугийн мэт хувирав. Нүүрний арьсаа хэт татууласан хүмүүс шиг уруулаас нь инээмсэглэл тодорно. Хүмүүсийн дунд “Японы хүүхэлдэйн кино Америкт дэлгэрч байгаа нь Майклд ямар сайн хэрэг вэ? Энэ бол моод” гэсэн гуугиан дэгдэв.
2002.43 настай
Түүнийг нуугдмал амьдралаас дахин гаргасан нэг зүйл бол тэр, өөрийн бичлэгийн компани “Sony”-r арьс өнгөний үзэлтэй хэмээсэн явдал байлаа. Тэр дахин хамартаа мэт засал хийлгэсэн бололтой. Олоо амьсгалахад илүү чөлөөтэй
copy www.setguul.mn
Бүлэг Тэмдэглэл | Сэтгэгдэлгүй »
Бичсэн hishig , 9 сарын 13, 2007
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
《《гэж єгvvлсэн нээх гоё шvлэг оллоо, харамсалтай нь зохиогчийг нь мэдэж чадсангvй 》》
Бүлэг Яруу найраг | 1 Сэтгэгдэл »